Үнэн ба Зөв нам зэрэг таван нам, 35 бие даагч 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох материалаа СЕХ хүлээн өгсөн бол МАН, АН өгөөгүй байна

Үнэн ба Зөв нам зэрэг таван нам, 35 бие даагч 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох материалаа СЕХ хүлээн өгсөн бол МАН, АН өгөөгүй байна

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 23 нам, хоёр эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос томилсон Ажлын хэсэг хүлээн авч байна.

Нам, эвслээс нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн СЕХ-нд хүлээлгэж өгөх учир 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдөр тодорхой хуваарьт цагуудад баримт бичиг хүлээн авах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Ажлын хэсэгт 2024 оны тавдугаар сарын 24-ний байдлаар

  • Эх орончдын нэгдсэн нам,
  • Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам,
  • Үнэн ба Зөв нам,
  • Монголын Социал Демократ Нам,
  • Эх Орон намаас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 131, жагсаалтаар нэр дэвшүүлэх 26 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлсэн байна.

Түүнчлэн 35 бие даан нэр дэвшүүлэгч баримт бичгээ ирүүлэв гэж СЕХ-ноос мэдээллээ. Эдгээрээс харвал МАН, АН зэрэг намууд материалаа өгөөгүй байгаа аж.