БАЙР СУУРЬ: МАН-аас нэр дэвших эрхээ авч чадаагүй Б.Бат-Эрдэнэ бухимдсан бол Д.Оюунхорол насаар ялгаварласан гэж, Л.Энх-Амгалан, Г.Амартүвшин нар "шүүх" гэх үгээр тайлбар хийв

БАЙР СУУРЬ: МАН-аас нэр дэвших эрхээ авч чадаагүй Б.Бат-Эрдэнэ бухимдсан бол Д.Оюунхорол насаар ялгаварласан гэж, Л.Энх-Амгалан, Г.Амартүвшин нар "шүүх" гэх үгээр тайлбар хийв

Энэ сарын 20-ны өдөр нам, эвслүүд хуралдаж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Гэхдээ аль нь ч нэрсээ эцэслэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээгүй байна. Энэ жил МАН хамгийн олон горилогчтой байсан. Тухайлбал, 10 Мандаттай тойрогт 20 хүн горилж, дэвших хүсэлтээ намдаа хүргүүлсэн. Энэ хэрээр гомдогчид олон үлдсэн. Нэр дэвших хүсэлтээ өгөөгүй болон өгсөн ч дэвших эрхээ авч чадаагүй МАН-ын зарим гишүүдээс байр суурийг нь тодрууллаа. Энэ жилийн сонгуулийг холимог системээр явуулах бөгөөд 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаас сонгох юм. Сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 28-ний өдрийн баасан гарагт явуулахаар товлоод байна. 

ВИДЕО: 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ: Би тайлбар өгөхгүй. Хувцас ч тохиромжгүй байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН: Нэр дэвшүүлэх эсэхийг олонхоороо ярилцаж шийдвэрлэдэг. Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон. Уг нь гэм буруугүй нь тогтоогдоод шүүхээс цагаадсан. Харамсалтай. Энэ байдал манай намын СОНГУУЛИЙН процесст битгий нөлөөлөөсэй гэдэг үүднээс нэр дэвшсэнгүй

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ: Миний хувьд 2000 оноос хойш 24 жил энэ ордонд ажилласан. Нас сүүдэр ч 60 дөхлөө. Одоо завсарлаад эрдэм шинжилгээний ажил хийх гэж байна. Тиймээс нэр дэвших хүсэлтээ өгөөгүй. Элчин сайд болохгүй. Харин эрдмийн ажил хийнэ. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ОЮУНХОРОЛ: Би нэр дэвшихээр ажлаа өгсөн. Хүсэлтээ ч өгсөн. Удирдах зөвлөлөөс шийдвэр гарч залуу үеэ дэмжихээр болсон. Энэ дагуу бид залуу үедээ боломж олгосон. Бид цагтаа нэр дэвшиж ялалт байгуулж байсан. Одоо залуу үедээ шилжүүлж байна. Жагсаалтын тухайд яаж эрэмбэлэхийг бид мэдэхгүй байсан. Удирдлагууд жагсаалтад илүү залуу үеэ оруулсан байна. Ийм шийдвэрийг нэгэнт гаргасан байхад эсэргүүцэж улс төрийн соёлгүй байдлыг гаргахгүй шүү дээ. Гэхдээ улс төр бол ахмад, дунд, залуу үе бүгд байх ёстой. Миний рейтинг өндөр байсан. Би дөрвөн удаа сонгогдохдоо ямар нэгэн хулгай, тендерт нэр холбогдоогүй. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН: Шүүхийн шийдвэр гуравдугаар сарын 13-ны өдөр гарч тогтоол нь хоёр сарын дараа буюу тавдугаар сард миний гар дээр ирсэн. Энэ нь улс төрийн агуулгатай гэж хардаж байна. Шүүхийн тогтоол алдаатай байсан. Тухайлбал, гэрчийн мэдүүлэг болон шүүхийн танхимд яригдсан асуудлыг тогтоолд багтаагаагүй байсан. Тиймээс эргүүлж өгсөн. Тогтоолд өөрчлөлт оруулна гэж авчхаад хариугаа сонгуулийн нэр дэвшүүлэлт дууссаны дараа буюу маргааш надад ирүүлэх гэж байна. Түүнээс намын зүгээс ямар ч асуудалгүй байсан. Миний ретйинг Говь-Алтай аймагт өндөр байсан:




Улаанбаатарт 24 градус дулаан байна

19 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

19 цагийн өмнө