"АН болон ҮБХ-ны гишүүн биш хэрнээ нэр дэвшиж хууль зөрчиж байгаа асуудлаар УДШ-д гомдол гаргаж байна" гэв

"АН болон ҮБХ-ны гишүүн биш хэрнээ нэр дэвшиж хууль зөрчиж байгаа асуудлаар УДШ-д гомдол гаргаж байна" гэв

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд өнөөдөр /2024.05.22/ Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

АН-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажилтай холбогдуулан хэд хэдэн зөрчил илэр ч байгаагийн нэг нь АН-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны гишүүн УИХ-ын сонгуульд АН-ын нэрийн өмнөөс нэр дэвших дүрэмтэй. Гэтэл АН-аас нэр дэвшүүлж байгаа хүмүүсийн дунд АН-ын гишүүн биш, ҮБХ-ны гишүүн биш хүмүүс олноороо нэр дэвшиж байгааг бид албан ёсоор эсэргүүцэж, энэ талаар сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргаж, УДШ-д өргөдөл гаргаж буйгаа мэдэгдлээ.

АН-ын гишүүн Д.Сосорбарам, "Миний бачимдаж байгаа зүйл бол ардчилал буюу эрх чөлөөг Ардчилсан намаар нь устгах явдал гарч байна. Үүнийг гүйцэтгэж байгаа хүн нь Х.Баттулга" гэв.




Өнөөдөр бич өдөр

57 минутын өмнө