Б.Очирваань өчигдөр Лондонд болсон Премьер лигийн хаалтын шоунд урилгаар оролцжээ

Б.Очирваань өчигдөр Лондонд болсон Премьер лигийн хаалтын шоунд урилгаар оролцжээ

Хөлбөмбөгийн спортод дуртай, спортын дэд мастер цолтой 26 настай Б.Очирваань гэх залуу өөрийн мөрөөдлөө биелүүлж, шүтэн биширдэг "Манчестер юнайтед" багийнхаа тоглолтыг үзэхээр Монголоос Англи хүртэлх 14 мянган км замын аяллаа 2023 оны тавдугаар сард Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн юм. Улмаар тавдугаар сарын 13-нд зорьсон газартаа хүрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Мөн урт аяллаа амжилттай өндөрлүүлсэн. Б.Очирваанийг түүний урам авдаг хамгийн дуртай тоглогч Манчестер Юнайтад багийн менежер Уэйн Рүүни угтана авч, Манчестерыг зорьсон монгол дугуйчны талаар нэвтрүүлэг бэлтгэсэн нь олон сая үзэгчдийн хүртээл болсон юм. Түүнчлэн Премер лигийн хамт олон Б.Очирвааньд ирэх улирлын хүссэн нэг тоглолтоо үзэх хоёр билет болон онгоцны билет бэлэглэсэн юм. Мөн тэрбээр өчигдөр /2024.05.22/ Лондонд болсон Премьер лигийн хаалтын шоунд уригдаж, үйл ажиллагаанд нь оролцжээ.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө