ШУУРХАЙ: Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшихээр болоод байсан Ц.Жадамбаа "нэр дэвшихээр өгсөн өргөдлөө татан авч байна" гэж мэдэгдлээ

ШУУРХАЙ: Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшихээр болоод байсан Ц.Жадамбаа "нэр дэвшихээр өгсөн өргөдлөө татан авч байна" гэж мэдэгдлээ

УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчид өчигдөр /2024.05.20/ эцсийн байдлаар тодорсон. Тодруулбал, нэлээдгүй эсэргүүцэлтэй тулгарсан АН-ын удирдлагууд ҮБХ-ын гишүүдийнхээ саналыг хураагаагүй гэх мэдээлэл байгаа юм. 

Харин АН-ын жагсаалтын 23 дугаарт эрэмблэгдсэн П.Нүрзэд жагсаалтаас нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон Ц.Жадамбаа 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр өгсөн өргөдлөө татан авч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр, "Миний бие Ардчилсан намын дэд дарга Цагаан-Өвгөний Жадамбаа нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр өгсөн өргөдлөө татан авч буйгаа мэдэгдэж байна. Та бүхэн ардчилал, эрх чөлөө, парламентат ёсны төлөө Ардчиллын үнэт зүйлсийг дэмжиж саналаа өгөөрэй" гэжээ. 




Өнөөдөр бич өдөр

19 цагийн өмнө