Ардчилсан намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд тойргоос болон жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрсийг өчигдөр /2024.05.21/ эцэслэн баталсан.
АН-ын жигсаалтын нэгдүгээрт АН-ын дарга Лу.Гантөмөр, хоёрдугаарт С.Одонтуяа тэргүүтэй хүмүүс бичигдсэн. Тэгвэл жагсаалтын 23 дугаарт МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн П.Нүрзэд бичигдсэн юм. Харин тэрбээр өнөөдөр мэдэгдэл гаргаж, жагсаалтаас нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. Түүний хувьд тухайн шийдвэрийг өөртэй нь зөвшилцөлгүй гаргасан нь зөвшилцөх ёсны эсрэг үйлдэл болж байна хэмээн мэдэгдэлдээ дурджээ.