Т.Доржханд: 50 ширхэг дунд оврын автобус гаалийн хашаанд байсныг нийслэлээс татварыг нь төлөөд авсан ч огт ашиглаагүй гэх мэдээлэл байна

Т.Доржханд: 50 ширхэг дунд оврын автобус гаалийн хашаанд байсныг нийслэлээс татварыг нь төлөөд авсан ч огт ашиглаагүй гэх мэдээлэл байна

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) эхэлллээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд, "Автбуснуудын хөдөлгүүр евро 5 байснаа евро 3 болсон болсон байна. 606 автобус байснаа 600 автобус болсон байна. Зургаан автобус байхгүй. Буцаагаад евро 5 болгосон. Гэхдээ үнийн тохируулга хийгдээгүй. Ингээд хоёр тэрбум төгрөг сох дутжээ. Засаг дарга чинь бол С.Жавхлантбаатар тантай тааралдах юм цохиж унагаана гээд байна лээ шүү дээ. Энэ шалтгаан нь евро 5 болгосон шалтгаан юм уу. Орж ирсэн автобуснууд чинь бүр евро 2 юм байна лээ шүү дээ. Энэ чинь хаягдал автобус л гэсэн үг. Мөн надад байгаа мэдээллээр 50 ширхэг дунд оврын автобус гаалийн хашаанд байсныг нь нийслэлээс гаалийн татварыг нь төлөөд авсан юм байна лээ. Гэхдээ одоог хүртэл тэр дунд оврын автобусуудаа ашиглаагүй гээд байх юм" гэлээ.

ВИДЕО: