БНСУ-ын Зэвсэгт хүчний 32 дугаар ангийн цэрэг татлагын төвд өнөөдөр /2024.05.21/ бэлтгэл сургуулилтынх нь үеэр гранат дэлбэрч, нэг дадлагажигч амиа алдаж, нэг ахлагч хүнд шархадсан байна.
Тодруулбал цэргийн эрх баригчдын мэдээлснээр, Сэжун хотын армийн 32-р ангид гранат шидэх сургуулилтын үеэр гранат дэлбэрсэн тухай мэдээлэл өглөөний 9 цаг 50 минут орчимд ирсэн байна. Энэ ослын улмаас бэлтгэл хийж байсан дадлагажигч А-гийн зүрх зогсч, Зэвсэгт хүчний Тэжон эмнэлэгт хүргэгдсэн ч нас баржээ. Тухайн үед бэлтгэл сургуулилтыг удирдаж байсан хэсгийн ахлагч, түрүүч Б гартаа хүнд гэмтэл авч, Зэвсэгт хүчний нийслэлийн госпиталд хүргэгдэж байгаа гэх мэдээлэл байна.