Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) эхэлллээ.
"Ногоон автобус"-ны худалдан авалтыг хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, "Нийтийн тээврийн автобус худалдан авалтыг төрийн нууцад хамааруулна гэсэн заалт байгаа юмуу?"
Тагнуулын Ерөнхий газрын ажилтан, "Засгийн газраас баталсан төрийн нууцын жагсаалтанд нийслэлийн нийтийн тээвэр худалдан авахтай холбоотой ажил үйлчилгээ байхгүй. 2022 онд нийслдэлийн засаг даргаас манай байгууллагад хандаж байсан. Түүнэс биш 2023 онд Тагнуулын байгууллагад хандаж байгаагүй" гэлээ.
ВИДЕО: