ВИДЕО: АН-аас нэр дэвших зарим хүмүүсийг эсэргүүцсэн ҮБХ-ны гишүүд үймээн дэгдээж, тооллогын комисс нь ажиллаж чадалгүй таржээ

ВИДЕО: АН-аас нэр дэвших зарим хүмүүсийг эсэргүүцсэн ҮБХ-ны гишүүд үймээн дэгдээж, тооллогын комисс нь ажиллаж чадалгүй таржээ

"АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өчигдөр /2024.05.20/ хуралдаж тус намаас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг баталсан" гэх албан бус мэдээлэл явсан.

Тэгвэл АН-ын тус хуралд оролцсон эх сурвалжууд, "АН-ын удирдлагуудын зүгээс оруулж ирсэн жагсаалтаар нэр дэвшиж буй 48, тойрогт өрсөлдөх 78 хүний нэрсийг сонссон АН-ын ҮБХ-ны гишүүд намын дарга Л.Гантөмөр рүү юм шидэж, зарим нь түүнийг "чамайг ална" хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн" гэсэн юм.

Тодруулбал, Л.Гантөмөрийн оруулж ирсэн АН-аас нэр дэвшигчдийн нэрсийг жагсаалт, тойрог тус бүрээр нь ҮБХ-ын гишүүдийн олонхийн саналаар батлах ёстой ч ийм үйл явдал болоогүй, нэр дэвших хүмүүсийн нэрсийг сонссон тус намын гишүүд нь эсэргүүцэж, үймээн дэгдээсэн байна. Иймд нэр дэвшигчдийн тогтоолоо баталж чадаагүй, тооллогын комисс нь ажиллаж чадаагүй байна. Улмаар хууль дүрмийн хүрээнд процесс болж чадаагүй АН энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцож чадах уу гэсэн асуулт гараад байгаа ажээ.