АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өчигдөр /2024.05.20/ хуралдаж тус намаас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг эцсийн байдлаар баталлаа.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, "АН-ын удирдлагуудын зүгээс оруулж ирсэн жагсаалтаар нэр дэвшиж буй 48, тойрогт өрсөлдөх 78 хүний нэрийг сонссон АН-ын ҮБХ-ны гишүүд намын дарга Л.Гантөмөр нар руу юм шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн" гэж байгаа юм.
Тухайлбал, Либертари намыг үүсгэн байгуулаад Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадаагүй Д.Амартүвшин АН-д элсэж тус намаас УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Гэтэл түүнийг АН-ын удирдлагууд нэр дэвшүүлээгүй хассан байна. Энэ талаар Д.Амартүвшин өөрийн твиттер хуудастаа, "Ардчилсан намын даргыг эр хүн хэлсэндээ гэж бодтол буруу байжээ. Уг нь Сүхбаатар дүүрэгт нэр дэвшүүлэх юм бол хамтаръя гэсэн тэр хүн ок гэсэн. Даанч хэлсэндээ хүрсэнгүй" хэмээн мэдэгджээ.
Ардчилсан намын даргыг эр хүн хэлсэндээ гэж бодтол буруу бжээ. Уг нь СҮХ-д нэр дэвшүүлэх юм бол хамтаряа гсн тэр хүн ок гсн. Даанч хэлсэндээ хүрсэнгүй… https://t.co/v4VMLBD7Gb
— Доржийн Амартүвшин (@amaraaliberty) May 20, 2024