Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр тойрогт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Б.Амаржин, П.Галиндив, н.Отгонбаяр нар нэр дэвшихээр болжээ.
Энэ талаар Б.Амаржин "1990-ээд оны төлөөлөл болж, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаадаа баяртай байна. Залуу хүний хувьд огцом, эрс өөрчлөлтийг хийхийн тулд шаргуу зорьж ажиллана гэдгээ хэлмээр байна" гэлээ.