УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвших 126 хүнийг тодруулаад байна. АН-ын жагсаалтын эхний дөрөвдүгээрт С.Цэнгүүн гэх эмэгтэйн нэрийг бичсэн явдалд тус намын гишүүд эсэргүүцэж, түүний оронд УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа байх ёстой хэмээн эсэргүүцээд байгаа.
Тэгвэл С.Цэнгүүн уг жагсаалтын талаар "Нийгмийн хүлээлтэд нийцүүлэн залуу үеийн төлөөллийг оруулах ёстой гэдгийг намын удирдлагадаа өмнө нь хэлж байсан. Өнөөдөр АН-ын удирдлагууд залуу үеийн төлөөллийг жагсаалтын дээгүүрт оруулж ирж байгаад баяртай байна. Энэ бол маш том хариуцлага. Тиймээс ч ялалтын төлөө хүчтэйгээр ажиллах болно" гэлээ.