Б.Болорчулуун: Намайг нэр дэвшүүлэхгүй байх лоббиг Ч.Хүрэлбаатар сайд хийсэн. Гэхдээ би намынхаа шийдвэрийг хүндэтгэн дагаж байна

Б.Болорчулуун: Намайг нэр дэвшүүлэхгүй байх лоббиг Ч.Хүрэлбаатар сайд хийсэн. Гэхдээ би намынхаа шийдвэрийг хүндэтгэн дагаж байна

МАН-ын Бага хурал болж байна. Бага хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвших 126 нэрийг эцсийн байдлаар баталгаажуулж, МАН-аас нэр дэвшигчдийг танилцуулах гэж байна. Энэ үеэр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Болорчулуун мэдээллийн өглөө. 

Тэрбээр, "Би нэр дэвшээгүй. Өмнө нь Дорнод аймгаас гурван удаа сонгогдож байсан. Харин энэ удаа намынхаа шийдвэрийг хүндэтгэн дагаж байна. Хэдийгээр миний рейтинг манай намаас эхний тавд байсан боловч манай намд нөлөө бүхий хүн гадаадын хөрөнгө оруулалтыг монголд оруулж, газраа 100 жилээр гадаадад худалдахыг завдсан Ч.Хүрэлбаатар намайг дэвшүүлэхгүй байх лоббиг хийлээ. Ч.Хүрэлбаатар сайд өмнө нь надад чамайг дэвшүүлэхгүй гэж байсан. Тэр нь ёсоор боллоо. Ч.Хүрэлбаатар саяхан гаднын хөрөнгө оруулалтын хуулийг батлуулахаар чичирч байсан. Улмаар энэ хуулийг нь иргэд ойлгож, 100 мянган гарын үсэг цуглуулж хуулийг буцааж байсан. Ч.Хүрэлбаатар намд олон жил явсан тул мөнгөтэй. Бүх зүйлийг мөнгөөр шийдэх гэж оролдож байна. Гэхдээ надад намаас гаргасан шийдвэрт гомдох зүйл байхгүй. Ээж маань өндөр настай хүн. Хэл амнаас хол бай гэсэн тул аль аль талаа хүндэтгэж нэр дэвшихээргүй болсон. Олон жил надад итгэж сонгож байсан Дорнодын ард түмэндээ баярлалаа” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: