“Үндэсний Эвсэл”-ийн жагсаалтыг Н.Номтойбаяр тэргүүлнэ

“Үндэсний Эвсэл”-ийн жагсаалтыг Н.Номтойбаяр тэргүүлнэ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны тавдугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах журамтай.

Нам, эвслүүд өнөөдөр 00:00 цагаас өмнө Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн материалаа хүлээлгэн өгсөн байх ёстой. Тэгвэл 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд “Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшигчдийг танилцууллаа. Тус эвслээс 76 хүн нэр дэвшиж байгаа бөгөөд жагсаалтыг Н.Номтобаяр жагсаалтыг тэргүүлж байгаа аж.