УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвших 126 хүнийг тодрууллаа. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын хурал нэлээдгүй маргаан, зөрчлийн дунд явагдсан байна. Тодруулбал, нэр дэвшилтийг эсэргүүцсэн тус намын гишүүд Л.Гантөмөр, О.Цогтгэрэл нар руу юм шидэж, орилж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Тодруулбал, АН-ын жагсаалтын эхний дөрөвдүгээрт С.Цэнгүүн гэх эмэгтэйн нэрийг бичсэн явдалд тус намын гишүүд эсэргүүцэж, түүний оронд УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа байх ёстой хэмээн эсэргүүцсэн байна. Учир нь түүнийг Завхан, Увс, Говь-Алтай, Ховд аймгийн тойрогт нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иймд З.Нарантуяа хурлын индерт гарч, "20 гаруйхан настай С.Цэнгүүн гэж охины оронд би жагсаалтад бичигдэх ёстой. Энэ намд би олон жил зүтгэсэн. Иймд АН-аас гарна" гэдгээ мэдэгдсэн байна.