ФОТО: ХҮН намаас тойрогт нэр дэвших 78 хүний нэрсийг зарлалаа

ФОТО: ХҮН намаас тойрогт нэр дэвших 78 хүний нэрсийг зарлалаа

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр тодорно. Намуудын удирдах зөвлөлүүд хуралдаж, нэр дэвшигчдийн нэрсийг гаргах юм. МАН-ын Удирдах зөвлөл, АН-ын Үндэсний бодлогын хороод яг одоо хуралдаж байна. Харин ХҮН намын хувьд Их хурлаа эхлүүлсэн бөгөөд хоёр үе шаттай явагдаж байгаа аж.

Эхний үе шат буюу УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвших 78 хүний нэр тодорхой болж, баталгаажууллаа гэж ХҮН намын дарга Т.Доржханд мэдээллээ. ХҮН намд 220 хүн нэр дэвших хүсэлтээ өгснөөс мэргэшсэн 78 хүнийг дараах байдлаар сонгожээ. ХҮН намын нэр дэвшигчийг боловсролоор нь ангилбал, нийт нэр дэвшигчдийн 70 хувь нь магистр, докторын зэрэгтэй, 30 хувь нь бакалаврын зэрэгтэй. Нийт нэр дэвшигчдийн 50 хувь нь барууны орнуудад өндөр боловсрол эзэмшсэн төлөөллүүд байна. Нэр дэвшигчдийн дундаж наслалт 43, нэр дэвшигчдийн 46 хувь эмэгтэй, 54 хувь эрэгтэй нэр дэвшигчид байгаа аж.