УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр тодорно. Намуудын удирдах зөвлөлүүд хуралдаж, нэр дэвшигчдийн нэрсийг гаргах юм.
Тэгвэл Тэгвэл МАН Бага хурлаа 16.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зарлаад байсан бол 18:00 цаг болон хойшилсон. Харин Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурал эхэлсэн байна. Тус хороо сүүлийн хоёр өдөр хуралдаж, Ардчилсан намд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгсөн хүмүүсээс сонгож байгаа юм. Сонгон шалгаруулах хорооноос санал болгосон нэрсийг намын Улс төрийн зөвлөлийн хурлаар эцэслэж, түүний дараа намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар санал хураах юм.Харин ХҮН нам нэр дэвшигчидийнхээ нэрсийг зарлаж дууслаа. Бид дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.