Өнөөдөр /2024.05.20/ МАН, АН, ХҮН тэргүүтэй нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах өдөр. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаа өнөөдөр дуусна. Тэгвэл МАН Бага хурлаа 18.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зарлаад байгаа бол АН Үндэсний бодлогын хорооны хурлаа 18.00 цагт Корпорайт зочид буудалд зарлажээ. Үүнээс өмнө МАН Удирдах зөвлөлөө 14.00 цагт хуралдуулж, нэр дэвшигчдийн асуудлаа эхний байдлаар хэлэлцэхээр товлосон. Одоогийн байдлаар МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байгаа юм. Бид газар дээрээс нь мэдээллийг шууд дамжуулж байна.
Хотын дарга асан Су.Батболд, "Миний хувьд улс төрийн кареер дуусаагүй гэж бодож байгаа. Гэхдээ энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй. Би нэр дэвшмээргүй байна. Хангалттай улс төрд ажилласан. Төрийн ажлыг бол хийнэ. Улс төрд ажиллах сонирхол алга" гэлээ.
ҮЗЭХ: