Б.Нямжав: "No naadam", "No war" зэрэг хөдөлгөөний хүмүүсийг Тагнуулын байгууллагад шалгуулахаар хандаж байна /LIVE/

Б.Нямжав: "No naadam", "No war" зэрэг хөдөлгөөний хүмүүсийг Тагнуулын байгууллагад шалгуулахаар хандаж байна /LIVE/

Иргэн Б.Нямжав улс орны гадаад, дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр төлөвлөж буй үйлдлүүдийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Одоогоос 10-аад хоногийн өмнө Үндэсний телевиз "монгол наадам" хэлэлцүүлгийн эхний дугаарыг морины наадам буюу хурдан морины уралдаанаар явуулсан. Энэ хэлэлцүүлэгт оролцох үеэр миний бие өв соёл руу халдсан зүйлийн талаар тодорхой дурдсан. Зохион байгуулалттай үйл ажиллагаанууд үндэсний эрх ашигт нөлөөлөхүйц хэмжээний асуудал болж байгаа талаар үзэл бодлоо илэрхийлсний дараа нийгмийн сүлжээ болон олон нийтийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар гүтгэх үйл явдал болсон. Үүнтэй холбоотойгоор миний хардаж байсан сэдэв баталгаажсан гэж ойлгож болно. Улмаар энэ хэргийг зохих байгууллагуудаар шалгуулах хүсэлтээ хүргүүлж байна. 

Тагнуулын ерөнхий гөзөрт өргөдөл гаргах нь, "No naadam, no war зэрэг хөдөлгөөнөөр энх тайванг шаардаж байгаа мэт харагдавч, үндэсний өв соёлыг гутаах, дайныг эсэргүүцсэн мэт боловч дайтагч талуудын нэгийг нь онцлон дэмжих үйлдлүүдийг төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулж ирсэн иргэдээс "Эрх чөлөөний эвсэл" намыг байгуулж монгол улсын хууль тогтоох УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоо мэдэгдээд байна. Улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс тэдгээр иргэдийн үйлдлүүд, санхүүжилтын эх үүсвэрийг  хянан шалгуулах, гэм буруутай үйлдлүүдэд нь хариуцлага тооцохыг шаардаж байна" гэлээ.

ҮЗЭХ: