Дэлхийн анхны гүүрэн дээрх зочид буудал ирэх долдугаар сард нээлтээ хийхээр болжээ

Дэлхийн анхны гүүрэн дээрх зочид буудал ирэх долдугаар сард нээлтээ хийхээр болжээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод Хан мөрний гүүрэн дээр байгуулсан шинэ зочид буудлыг ирэх долдугаар сарын 16-нд албан ёсоор нээх гэж байгаагаа хотын захиргаанаас мэдэгджээ. Ингэснээр голын гүүрэн дээр боссон дэлхийн анхны зочид буудалд тооцогдох юм байна.

Өмнө нь кафены зориулалтаар ашиглагдаж байсан 144 метр квадрат талбайтай уг байгууламжийг засаж сайжруулсны дараа дөрвөн өрөөтэй зочид буудал болгожээ.Мөн буудлын бүх өрөө Хан мөрөн, Сөүл хотыг тольдон харах өргөн том цонхнуудтай байх юм байна. Буудлын өрөөний нэг хоногийн үнэ 340,000-500,000 воны хооронд байх ба захиалгыг “Airbnb” платформоор авах гэнэ.