УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн материалыг өнгөрөгч гуравдугаар сард хүлээн авсан байдаг. Харин тус сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн өргөдлийг өнгөрөгч Бямба гараг /2024.05.18/-т хүлээн авсан байна.
Тэгвэл энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга Булган, Хөвсгөл, Орхон аймагт гэсэн "Баруун бүс"-д нэр дэвших хүсэлтийг гаргасан байна. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг баруун бүсээс гадна нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших хүсэлтийг гаргажээ. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг буюу "Хангайн бүс"-д АН-аас нэр дэвших хүсэлтийг гаргасан бол, УИХ-ын дарга асан З.Энхболд нэр дэвших хүсэлтийг гаргаагүй талаар тус намын эх сурвалж бидэнд мэдээллээ. Харин тэдний хүсэлтийг өнөөдөр /2024.05.20/ хуралдах АН-ын ҮБХ-ны хурлаар эцэслэн шийдвэрлэх ажээ.