Монгол хөлбөмбөгчдийн Европт тоглох мөрөөдлийг бодит болгож чадсан, Үндэсний шигшээ багийн тоглогч Ганболдын Ганбаяр хэдхэн хоногийн өмнө ФС Комарно клубын хамтаар Словакын нэгдүгээр лигт аваргалж, ирэх улиралд дээд лигтээ тоглох болзлоо хангасан билээ.
Г.Ганбаяр аварга авсан улиралдаа 21 тоглолтод оролцож, дөрвөн гоол, дөрвөн гоолын дамжуулалт өгсөн бөгөөд шинэхэн аварга маань өчигдөр /2024.05.19/ өглөө эх орондоо иржээ. Тэрээр ирэх 6 сарын 7 болон 11-ний өдөр Камбожийн эсрэг хийх албан ёсны нөхөрсөг тоглолтод шигшээ багийнхаа хамтаар оролцох аж.