АН-ын жагсаалтад бичигдэх эмэгтэйчүүдийн эхэнд С.Одонтуяаг бичих бол, Ж.Батзандан Орхон, Булган, Хөвсгөл аймагт нэр дэвшихээр яригдаж байна

АН-ын жагсаалтад бичигдэх эмэгтэйчүүдийн эхэнд С.Одонтуяаг бичих бол, Ж.Батзандан Орхон, Булган, Хөвсгөл аймагт нэр дэвшихээр яригдаж байна

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах улс төрийн намуудын хурал зарлагдаад байна. Тухайлбал, МАН-ын бага хурал 16:00 цагт, АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал 18:00 цагт зарлагдсан байна.

Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар 48 хүнийг намын жагсаалтаар, 78 хүнийг 13 бүсчлэл болгон хуваасан тойргоос тодруулах ёстой. Иймд улс төрийн намуудын жагсаалтын эхний 10 дугаарт хэн бичигдэх бол нэг нь олны анхаарлыг татаж байна. Тухайлбал, АН-ын жагсаалтад бичигдэх эмэгтэйчүүдийн эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн нэрийг бичих талаар яригдаж байгаа аж. Мөн ШИНЭ намаас гарч АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Орхон, Булган, Хөвсгөл аймагт нэр дэвшихээр болсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Ямартай ч АН-ын хувьд 18:00 цагт хуралдах ҮБХ-ны хурлаар эцсийн шийдвэрийг гаргах ажээ.