Өнөөдөр /2024.05.20/ улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах сүүлийн өдөр. Иймд АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал өнөөдөр 18:00 цагт зарлагдсан бол, үүнээс өмнө буюу 15:00 цагт тус намын Улс төрийн зөвлөлийн хурал зарлагдсан байна. Харин МАН-ын Бага хурал 16:00 цагт болох ажээ.
Иргэдийн хамгийн их сонирхож буй асуудал бол аль улс төрийн намаас хэн, хаана нэр дэвших бол гэсэн хүлээлт байгаа юм. Тэгвэл АН-аас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт нэр дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.
Мөн "Улаан бал" нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Лодойсамбууг Хан-Уул дүүрэгт, "Цензургүй" ярилцлага нэвтрүүлгийн сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг говийн бүс буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад, сэтгүүлч Ж.Баттуулыг Баянзүрх дүүрэгт нэр дэвшүүлэхээр тохироод байгаа гэх мэдээллийг АН-ын эх сурвалж бидэнд өглөө. Ямартай ч өнөөдөр 18:00 цагт хуралдах АН-ын ҮБХ-ны хурлаар эцсийн шийдвэр гарна.