Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг АН-д элсэж, намын үнэмлэхээ гардан авчээ

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг АН-д элсэж, намын үнэмлэхээ гардан авчээ

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 14-ны өдөр эхэлсэн.  Хуулийн дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүд тавдугаар сарын 14-20-нд жагсаалт болон тойргийн нэр дэвшигчдээ тодруулж, тав хоногийн дотор СЕХ-нд бүртгүүлдэг. Энэ удаагийн сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцох эрхийг СЕХ баталгаажуулсан.

Нам, эвслийн нэр дэвшигчид, бие даагчдыг бүртгэх эсэхийг зургаадугаар сарын 1-ний дотор СЕХ шийдвэрлэнэ. Энэ дагуу өнөөдөр /2024.05.20/ МАН, АН, ХҮН тэргүүтэй нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах юм. Мөн МАН Бага хурлаа 16.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зарлаад байгаа бол АН Үндэсний бодлогын хорооны хурлаа 18.00 цагт Корпорайт зочид буудалд зарлажээ. Үүнээс өмнө МАН Удирдах зөвлөлөө 14.00 цагт хуралдуулж, нэр дэвшигчдийн асуудлаа эхний байдлаар хэлэлцэхээр товложээ. 

Түүнчлэн Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг АН-д элсэж, намын үнэмлэхээ гардан авсан байна. Улмаар УИХ-д АН-аас нэр дэвшиж магадгүй байгаа юм.