Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Импро" групп, Үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга, ОУХМ Б.Баасанхүү Италийн жүдочин SCUTTO-г вазари үнэлгээгээр ялснаар алтан медаль хүртлээ.
Тэрбээр жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 28 дахь медаль, дэлхийн аваргын зургаа дахь алтан медаль, эмэгтэй тамирчдын гурав дахь алтан медалийг хүртэж байна. ОУХМ Б.Баасанхүү АНУ-ын Maria Celia LABORDE, Израилийн Shira RISHONY, Португалийн Catarina COSTA, Казахстаны Abiba ABUZHAKYNOVA нарыг ялж, ДАШТ-ий аваргын алтан медалийн төлөө Италийн Assunta SCUTTO-г унаж шидэх мэхээр ялж, дэлхийн аварга боллоо.