Дорноговь аймгийн Замын-Үүд сумын түүхт 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.
Энэхүү барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Атар трейд" ХХК, "АПУ" ХК, "Таванхан" дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Эбэг" ХХК, "Хан-Хэнтийн аварга" дэвжээний бөх, улсын харцага Ганцогтын Бадрах үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат,"Алдар" спорт хороо, "Эрдэнэсийн хотхон" ХХК, "Их Монголын хүчтэн дэвжээний бөх, улсын харцага Х.Гантулга, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, Булган мебель ХХК, Өлгийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Б.Төмөрбаатар нар шалгарсан байна. Мөн барилдааны үеэр нэг сая төгрөгийн 5 азтан тодруулсан бөгөөд түрүү бөх 7 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай гардсан юм.