Номын баярын үеэр сонгуулийн саналны хуудсыг иргэдэд танилцуулж байна

Номын баярын үеэр сонгуулийн саналны хуудсыг иргэдэд танилцуулж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Номын баярыг өнөөдрөөс эхлэн гурав хоног буюу энэ сарын 18-20-нд  Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 

Тэгвэл энэ үеэр Сонгуулийн ерөнхий хороо санал авах байрны загварыг тохижуулан сургалтын саналын хуудасны бодит загварыг танилцуулж байгаа аж. Сонгогчид сургалтын саналын хуудас бөглөж, санал тоолох төхөөрөмжид уншуулах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай танилцах боломжтой юм. Улмаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгч байна.