ШУУРХАЙ: Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаас "өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх" өргөдлөө өнөөдөр өглөө

ШУУРХАЙ: Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаас "өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх" өргөдлөө өнөөдөр өглөө

Хотын дарга асан Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаа өгөх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2024.05.17/ нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хурал болсон байна. Энэ үеэр Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Иймд маргааш /2024.05.18/ нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, түүний өргөдлийг хэлэлцэж, дараагийн даргаа томилохоор болсон байна. Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Хотын дарга Х.Нямбаатарыг томилно гэх мэдээлэл байгаа юм.