УИХ-ын чуулганы хуралдаанаар нийт 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэж байна.
Тухайлбал, тавдугаар сарын 13-нд Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-д өргөн барьсан "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Иргэдээс ирсэн саналыг үндэслэн хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж “Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хамруулахаар тусгана” хэмээн заажээ. Энэ хуулийн төсөл батлагдсанаар II зэргийн одон нөхөж авах 8,463, I зэргийн одон нөхөж авах 1,932 ээж байгаа аж. Эхийн алдар одон нөхөж авах ээжүүд дараа жилээс хүсэлтээ өгөх юм.