Монгол, Шведийн найрамдалт харилцааны 60 жилийн ойг тохиолдуулан Швед улсын парламент энэ сарын 14-нд Швед-Монголын найрамдлын бүлэг байгуулжээ.
Тус улсын парламентыг Риксдаг гэж нэрлэдэг бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 349 гишүүн сонгогдон ажилладаг. Одоогийн байдлаар Риксдагт суудалтай найман намын зургаагийнх нь төлөөлөл Швед-Монголын найрамдлын бүлэгт багтжээ. Харин даргаар нь Маркус Виечил, дэд даргаар нь Хоокан Свеннелинг сонгосон байна. Манай УИХ дахь хоёр улсын найрамдлын бүлгийн даргаар Цахим хөгжлийн сайд Н.Учрал ажилладаг.