Дэлхийн аваргад оролцох жүдочид түрүүчээсээ Абу Дабиг зорилоо

Дэлхийн аваргад оролцох жүдочид түрүүчээсээ Абу Дабиг зорилоо

Жүдо бөхийн 2024 оны ДАШТ Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод  тавдугаар сарын 19-24-ний өдрүүдэд болох билээ.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдах 2024 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор манай баг, тамирчид дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа, багийн эмч Масатоши Нишикидо, терапист О.Сүүнцацал нарын хамт өнөөдөр АНЭУ-ыг зорив.

Тамирчид:

 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд

 60 кг-д ОУХМ Б.Цогт-Очир

 66 кг-д ДАШТ-й хошой хүрэл медальт, МУГТ Ё.Басхүү

 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр

 73 кг-д ОУХМ Л.Анхзаяа

 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам

 57 кг-д ДАШТ-й хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн

 57 кг-д ОУХМ М.Ичинхорлоо нар эх орноосоо мордлоо.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

39 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

41 минутын өмнө