Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-ын даргаас чөлөөлж магадгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Мэдээллийг ЭНД дарж уншина уу. Тэгвэл ирэх бямба гарагт /2024.05.18/ нийслэлийн МАН-ын хороо хуралдаж Д.Сумъяабазарыг даргаасаа чөлөөлж, Х.Нямбаатарыг сонгох аж. Түүнээс гадна дэд даргаа ч чөлөөлж магадгүй тухай мэдээлэл байна. Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-аас чөлөөлөх асуудал олон сарын өмнөөс яригдсан байдаг. Үргэлжлүүлэн ирэх даваа гарагт /2024.05.20/ МАН-ын Бага хурал хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах юм.