ВИДЕО: Словакийн Ерөнхий сайд Р.Фико зүүн гар болон хэвлийн хэсгээрээ шархадсан гэж мэдээлжээ

ВИДЕО: Словакийн Ерөнхий сайд Р.Фико зүүн гар болон хэвлийн хэсгээрээ шархадсан гэж мэдээлжээ

Словакийн Ерөнхий сайд Роберт Фиког өчигдөр /2024.05.15/ засгийн газрын хуралдааныхаа дараа Хандлова хотод олны өмнө гарч ирэхэд нь зэвсэгт этгээд түүнийг буудаж шархдуулсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэхүү хэрэг явдлын мэдээллийг олон улсын мэдээллийн агентлагууд шинэчлэгдэн мэдээлсээр байна. Тухайлбал, "Словакийн Ерөнхий сайд Р.Фикогийн амь наснаас аюул холуур өнгөрсөн. Учир нь түүнд хийсэн мэс засал амжилттай болж дууссан" гэж тус улсын Шадар сайд Т.Тараба мэдэгдлээ гэж BBC агентлаг мэдээлжээ. 

ВИДЕО: 

Харин зарим сувагуудад Словакийн Ерөнхий сайд Р.Фиког буудаж буй дүрс бичлэг нийтлэгдсэн байна. Тус бичлэгт Р.Фико хамгаалалтын хашааны наанаас хүмүүстэй гар барих ба энэ үеэр зэвсэгт этгээд түүн рүү гараа сунган буудаж, тус этгээдийг хамгаалалтын бололтой нэг хүн зогсоож байгаа нь харагдах" ажээ. Үүний улмаас Р.Фико таван удаа буудуулж зүүн гар болон хэвлийн хэсгээрээ шархадсан гэжээ.  Зарим мэдээллийн агентлагийн мэдээлэлд тус халдлагыг Словакийн зохиолч 71 настай Юрай Цинтула гэгч үйлдсэн. Тэрээр барууныг дэмжигч "Дэвшилтэт" намын гишүүн бөгөөд Ерөнхий сайд Р,Фиког болон түүний засгийн газрыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илт шүүмжлэлтэй хандаж ирсэн" гэж мэдээлжээ.