Словакийн Ерөнхий сайд Роберт Фико өнөөдөр /2024.05.15/ засгийн газрын хуралдааныхаа дараа Хандлова хотод олны өмнө гарч ирэхэд нь зэвсэгт этгээд түүнийг буудаж шархдуулсан хэрэг гарсан талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
Хэрэг явдлыг нүдээр харсан гэрчүүдийн ярьж буйгаар "Ерөнхий сайд Р.Фико суманд оногдож, газарт унасан тул түүнийг автомашинд суулган авч явсан" гэжээ. Харин Словакийн TAZ телевизийн мэдээлснээр гэмт этгээд Р.Фико руу дөрвөн удаа буудаж, нэг сум нь түүний гэдсэнд туссан. Шархадсан Р.Фико эмнэлэгт хүргэгдэж, түүн рүү буудсан этгээдийг баривчилсан ба цагдаагийн урьдчилсан мэдээллээр тэрээр Ерөнхий сайд Р.Фиког тусгайлан онилж байсан гэжээ.
Эх сурвалж: BBC
⚡️⚡️⚡️ The first minutes after the attack on Robert #Fico - the prime minister's security guards evacuate him to his motorcade while eyewitnesses hold the shooter
— NEXTA (@nexta_tv) May 15, 2024
According to preliminary information from Slovak media, Fico was shot multiple times. One to the abdomen, one to the… pic.twitter.com/vhcYPPjjlg