ШУУРХАЙ: Нэр дэвшигчдээ тодруулах "Сонгон шалгаруулах хороо"-гоо байгуулах Улс төрийн зөвлөлийн хуралдаа Л.Гантөмөр ирээгүй тул хурлыг хойшлуулжээ

ШУУРХАЙ: Нэр дэвшигчдээ тодруулах "Сонгон шалгаруулах хороо"-гоо байгуулах Улс төрийн зөвлөлийн хуралдаа Л.Гантөмөр ирээгүй тул хурлыг хойшлуулжээ

Өчигдөр /2024.05.15/ Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сонгон шалгаруулах хороогоо байгуулах байсан. Учир нь нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах үйл ажиллагаа энэ сарын 14-өөс /2024.05.14/ албан ёсоор эхэлсэн юм. 

Тэгвэл өчигдөр /2024.05.15/ товлогдсон байсан Улс төрийн зөвлөлийн хуралд Л.Гантөмөр ирээгүй учир хойшлогджээ. Тус зөвлөл нь нийт 22 гишүүнтэй бөгөөд аймаг, дүүрэг бүрээс төлөөлөл байдаг юм. Харин даргаар нь С.Баярцогт ажилладаг. Гэтэл Л.Гантөмөр олон хүнийг өдөржин хүлээлгээд эцэст нь ирээгүй аж. 

Угтаа бол тус хурал нь их чухал бөгөөд сонгон шалгаруулах хороогоо байгуулчихвал хэн, хаана нэр дэвших эхний "зураг" гарах юм. Угаас энд улс төрийн гол шийдвэрүүд гардаг.   Намуудын нэр дэвшүүлэх ажиллагаа  энэ сарын 14-20-ны хооронд үргэлжлэх хуулийн хугацаатай. Улс төрийн гол хүчин МАН, АН энэ сарын 16-н гэхэд нэр дэвшигчдээ 90 гаруй хувьтай тодорхой болгох бөгөөд ирэх даваа болох /2024.05.19/ Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хурлаараа баталгаажуулах юм. Энэ удаагийн сонгуульд нэг нам, эвсэл 78 хүнийг тойрогт, 48 хүнийг жагсаалтад нэр дэвшүүлнэ.