Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшсэн Д.Энхбат УИХ-ын сонгуульд АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр яригдаж байгаа ажээ

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшсэн Д.Энхбат УИХ-ын сонгуульд АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр яригдаж байгаа ажээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сарын 26 /2024.06.26/-ны өдөр болно. Харин сонгуульд нэр дэвшигчид санал хураалтаас 40 хоногийн өмнө тодрох хуулийн зохицуулалттай. Иймд МАН болон АН зэрэг улс төрийн намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах үйл явдал энэ өдрүүдэд болж байна. 

Тодруулбал, өнөөдөр /2024.05.15/ АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулах "Сонгон шалгаруулах" хороог байгуулж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Мөн зарим эх сурвалжууд аль намаас хэн нэр дэвших тухай мэдээллийг өгч байна. Тухайлбал, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшиж байсан Д.Энхбат энэ жилийн УИХ-ын сонгуулиар АН-аас Хан-Уул дүүрэгт дэвшиж магадгүй байгаа аж. Мөн тус дүүрэгт АН-аас Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч асан О.Амартүвшин нэр дэвших талаар яригдаж байгаа ажээ.