Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа өөрийн хүсэлтээр АН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа өнгөрөгч гуравдугаар сар /2024.03.06/-д мэдэгдсэн. Учир нь тэрбээр Монголын либерал намыг удирдахаар болсон байдаг. Мөн Монголын либерал намыг удирдахаар болсон Д.Пүрэвдаваа МАН-ын нэр бүхий удирдлагуудтай саяхан уулзаж, "АН-ын саналыг хувааж өгье" гэх саналыг тавьсан байж магадгүй тухай мэдээлэл ч гарч байв. Тэгвэл өнөөдөр /2024.05.15/ МАН-аас хөөгдсөн Н.Номтойбаяр "Үндэсний эвсэл"-ийнхээ талаар мэдээлэл хийж АН-аас татгалзсан Д.Пүрэвдаваагийн Монголын либерал намтай нэгдэж буйгаа мэдэгдлээ.