Ардчилсан Залуучуудын Холбооноос 2024 оны УИХ-ын сонгуультай холбоотой асуудлаар Ардчилсан Намын дарга Л.Гантөмөрт хүсэлт хүргүүлэх талаараа мэдээлэл хийлээ.
Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир, "Өнөөдөр ардчилсан залуучуудын холбоо 2024 оны УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох тухай хүсэлтээ төв АН, АН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болон улс төрийн зөлвөл, сонгон шалгаруулах холбоонд өгч байгаа. Тодруубал, Ардчилсан залуучуудын холбоо энэ удаагийн УИХ-ын жагсаалтанд залуучуудыг нэр дэвшүүлэх, нийт нэр дэвшигчдийнхээ 50-аас дээш хувийг нэр цэвэр шинэ залуучуудаар бүрдүүлж, эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулах, иргэний нийгмийн төлөөлөл, болон улс төрд туршлагатай хүмүүсийг нэр дэвшүүлэхийг хүсэж байна. Манай холбооны дүгнэж байгаагаар эрх баригч нам ялбал энэ сонгууль ардчиллын сүүлийн сонгууль болох магадлалтай байна. Үүнтэй холбогдуулаад МАЗ-ын холбоо тогтоол гаргасан.
Уг тогтоолд,
АН-аас УИХ-ын сонгуульд хувь тэнцүүлэн төлөөлөх 48 нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтын эхний 10-т АЗХ-ны ерөнхийлөгч Б.Ган-Очирыг оруулах, мөн АЗХ-ны хоёр төлөөллийг жагсаалтын 11-20-т, таван төлөөллийг жагсаалтын 21-48-д тус тус оруулах саналыг дэмжсүгэй" гэв.