АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж нэр дэвшигчдээ тодруулах "Сонгон шалгаруулах хороо"-гоо байгуулна

АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж нэр дэвшигчдээ тодруулах "Сонгон шалгаруулах хороо"-гоо байгуулна

Өнөөдөр /2024.05.15/ Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сонгон шалгаруулах хороогоо байгуулна. Учир нь нам, эвслийн нэр дэвшигчдээ тодруулах ажиллагаа өчигдрөөс албан ёсоор эхэлсэн. Нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах үйл ажиллагаа өчигдрөөс /2024.05.14/ албан ёсоор эхэлсэн. 

Тодруулбал,  энэ ажиллагаа  энэ сарын 14-20-ны хооронд үргэлжлэх хуулийн хугацаатай. Улс төрийн гол хүчин МАН, АН энэ сарын 16-н гэхэд нэр дэвшигчдээ 90 гаруй хувьтай тодорхой болгох бөгөөд ирэх даваа гарагт болох /2024.05.20/ Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хурлаараа баталгаажуулна гэх мэдээлэл байна.  Энэ удаагийн сонгуульд нэг нам, эвсэл 78 хүнийг тойрогт, 48 хүнийг жагсаалтад нэр дэвшүүлнэ.