БНСУ-ын мэргэжлийн волейболын лигт тоглодог Б.Баярсайханы баг түүнтэй байгуулсан гэрээгээ сунгахаас татгалзжээ

БНСУ-ын мэргэжлийн волейболын лигт тоглодог Б.Баярсайханы баг түүнтэй байгуулсан гэрээгээ сунгахаас татгалзжээ

БНСУ-ын волейболын дээд лигийн гадаад тамирчдын драфтад Азийн 10 орны 24 тамирчин дөрөвдүгээр сарын 25-27 өдрүүдэд Чэжү хотод сонгон шалгаруулалтад хамрагдаж Монгол Улсаас хоёр тамирчин сонгогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.  

Тодруулбал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан нар драфтаас шалгарсан ба Б.Баярсайхан нь "OK Financial Group"-д гарааны дунд блоклогчоор БНСУ-ын энэ жилийн волейболын лигт тоглосон. Гэвч уг багт Квак Мён Ү, дунд блоклогч Ча Ён Сеок нарыг авснаар монгол тоглогч Б.Баярсайхантай гэрээгээ сунгахаас татгалзасан талаар Өмнөд Солонгосын "Mksport news" сайтад мэдээлжээ. 

Түүнчлэн "OK Financial Group"-ийн мэргэжлийн волейболчин Квак Мён Ү саяхан шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, зургаан сар цагдан хорих, нэг жилээр тамирчны эрхийг нь хасах, нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Эх сурвалж: Mksport news