Гүржийн парламент гадаадын төлөөлөгчдийн тухай хуулийн төслийн гурав дахь буюу эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр /2024.05.15/ хийж баталсан байна. Тус хуулийг батлахыг гүржийн 3,7 сая иргэн эсэргүүцэж, олон долоо хоног эсэргүүцлийн жагсаал хийсэн юм. Харин энэхүү хууль батлагдсанаар эрх чөлөө, Европын холбоонд элсэх гэсэн Гүржийн хүсэл эрмэлзэлд бүтэлгүйтлээ гэж үзэх хүмүүс олон байна.
Тус хуулийн төслийг оросоос хуулсан хэмээн үзэж байгаа юм. Учир нь оросын эрх баригчид хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ашгийн бус байгууллага, Кремлийг шүүмжилдэг идэвхтнүүдийг дарахын тулд үүнтэй төстэй хуулийг баталсан учраас уг хуулийн төслийг “Оросын хууль” хэмээн шүүмжилж байгаа юм. Харин Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили уг хуульд хориг тавихаа мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч тус улсын төрийн эрхийг барьж буй “Гүржийн мөрөөдөл” нам Ерөнхийлөгчийн хоригийг хүчингүй болгоход хангалттай олонх байгаа юм.
Эх сурвалж: BBC