В.Путин Хятадын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 16-нд БНХАУ-д айлчлал хийнэ гэж мэдэгдлээ

В.Путин Хятадын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 16-нд БНХАУ-д айлчлал хийнэ гэж мэдэгдлээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 16-17 /2024.05.16-15/-нд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ гэж Оросын тал албан ёсоор өнөөдөр /2024.05.14/ мэдэгдлээ. Өнгөрсөн жил Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах шийтгэл авсан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өнгөрсөн гуравдугаар сард Москвад, аравдугаар сард Бээжинд хоёр удаа уулзсан юм. Сонирхуулахад, В.Путин тавдугаар сарын хоёрдугаар хагаст Хятадад тав дахь удаагаа тангараг өргөснийхөө дараа анхны гадаад айлчлалаа хийж магадгүй гэж өмнө нь олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Эх сурвалж: BBC