Японы оюутны сүмогийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Батхуяг гэх монгол оюутан түрүүлжээ

Японы оюутны сүмогийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Батхуяг гэх монгол оюутан түрүүлжээ

Токио хотын Чиёода тойргийн Ясүкүни сүмийн ордонд энэ сарын 12-ны өдөр Зүүн Японы оюутны 75 дахь удаагийн сүмогийн шинэ тоглогчдын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв.

Тэмцээнд нийт 19 сургуулийн нэгдүгээр дамжааны 63 оюутан оролцсоноос Фукуока Кибогаока ахлах сургууль - Ниппон Спорт Шинжлэх Ухааны Их Сургуульд суралцаж буй Монгол Улсын оюутан Баярболдын Батхуяг тэргүүлсэн талаар Япон Улсын Sponichi сайт мэдээллээ.