Холливудын жүжигчин Стив Бусеми халдлагад өртжээ

Холливудын жүжигчин Стив Бусеми халдлагад өртжээ

Холливудын жүжигчин Стив Бусеми Нью-Йорк хотод явж байхад нь үл таних этгээд нүүр рүү нь цохисны улмаас бэртэл авч эмчлүүлж байгаа аж.

Нью-Йорк хотын цагдаагийн газар (NYPD) CNN-д мэдээлснээр түрүү долоо хоногийн лхагва гарагт болсон уг халдлагын хэргийг шалгаж байгаа гэв. Мөн өнгөрсөн сард Нью-Йорк хотод уг явдалтай төстэй хэд хэдэн хэрэг гарсан бөгөөд хохирогчид нь дандаа эмэгтэй хүн байжээ. 

Холливудын жүжигчин Стив Бусемид тохиолдсон халдлагын хэрэг нь тавдугаар сарын 8-ны лхагва гарагийн үдээс өмнө болсон ба одоогоор хэрэгтнийг баривчлаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна гэж цагдаагийн газраас мэдэгдэв. Хэргийг үйлдсэн этгээд нь хар арьстай, хар өнгийн бейсболын загварын малгай, цэнхэр футболк, хар өмд, цагаан пүүз өмсөж, цүнх үүрсэн эрэгтэй байжээ.

халдлага үйлдсэн этгээд