БНСУ-ын алдарт дуучин Ailee алдартан биш найз залуутайгаа удахгүй гэрлэх гэж байгаа талаараа өнгөрсөн гуравдугаар сард зарлаж байсан.
Тэгвэл Ailee-гийн гэрлэх гэж буй залуу нь "Single's inferno" шоу нэвтрүүлгийн од Чуи Ши Хүн гэж мэдэгдэн, ирэх жил хуримаа хийх гэж буйгаа зарлалаа.
Ailee 1989 онд төрсөн бол "Single's inferno" шоу нэвтрүүлгийн од Чуи Ши Хүн нь 1992 онд төрсөн, хувираа бизнес эрхэлдэг нэгэн юм. Мөн тэрбээр өнгөрсөн жилийн аравдугаар сард Ailee-гийн тоглолтын дараа, “Хамгийн хайртай Ailee-гийнхээ тоглолтыг ч үзээд, хайртай хүмүүстэйгээ хамт аз жаргалтай төрсөн өдрийг өнгөрүүллээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлж байжээ.
Харин Ailee-ийн зүгээс энэхүү явдалд ихэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд буй. Тэрбээр, "Би энэхүү баярт мэдээг хуваалцах тохиромжтой цагийг хүлээж байлаа. Биднийг халуун дулаан сэтгэлээр хүлээж авсанд баярлалаа" гэжээ.