Богд голын усанд автомашинтайгаа суусан хоёр иргэнийг татан гаргажээ

Богд голын усанд автомашинтайгаа суусан хоёр иргэнийг татан гаргажээ

Завхан аймаг, Алдархаан сум Мандаат багийн “Хүрэн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 30 км, сумын төвөөс баруун зүгт 7 км 2 зорчигчтой суудлын автомашин “Богд”-ын голын усанд суусан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн Улиастай сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын  “Ландкруйзер-200” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ “Богд”-ын голын усанд суусан байсныг ажиллан татан гаргаж Улиастай сумын төвд хүргэсэн.