Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн Бүсийн гол гэдэг газар ОХУ-ын талаас Монгол Улсын хилээр орж ирсэн ойн түймэрт урьдчилсан байдлаар 80 га талбай өртөж шатжээ.
Тодруулбал, тус газарт ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 15-ны өдрийн 19:45 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Улаан-Уул сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ.
Улмаар есдүгээр сарын 22-ны өдрийн 11:00 цагт түймрийг цурамд оруулсан байна.
Одоогоор алба хаагчид гурван бүлэгт хуваагдан, түймрийн өртөн ихтэй хэсгүүдэд ажиллаж, цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.