Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг шөвгийн наймд шалгарлаа

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг шөвгийн наймд шалгарлаа

Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж байгаа эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Малайзын багийн эсрэг хийлээ.

Хожсон баг нь шөвгийн наймд шалгарах тоглолтод манай шигшээ баг өрсөлдөгчөө 89:81-ээр буулган авч, хэсгээсээ шалгарлаа. Тус тоглолтод МУГТ О.Хулан 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Амари Робинсон 27, Б.Ариунцэцэг 16 оноо авчээ. Ийнхүү манай эмэгтэй шигшээ баг маргааш /2026.09.23/ БНХАУ-ын шигшээ багтай шөвгийн наймд тоглохоор боллоо.